Токиогийн олимп 2021 оны 7-р сард зохиогдох төлөвтэй байна

Админ
2020/09/08

COVID-19 дэлхийн хэмжээнд тархаж байгаатай холбогдуулан нэг жилээр хойшлогдсон Токиогийн олимп 2021 оны 7-р сард цаг алдалгүй зохион байгуулагдах төлөвтэй байна. AFP-ийн мэдээлснээр Олон улсын олимпийн хороо (ОУОХ) ямар ч тохиолдолд хуваарь ёсоор Токиогийн олимпийн нээлтийг 2021 оны 7-р сарын 23-ны өдөр зохион байгуулахаа мэдэгджээ. ОУОХ-ны дэд дарга Жон Котз AFP-д “Токиогийн Олимп Корона 19-ийн цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран 7-р сарын 23-нд эхэлнэ” гэж хэлсэн бөгөөд энэ удаагийн Олимпийн наадам нь “Covid 19-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийхийг бэлгэдсэн агуулгатай болж байна" гэжээ. Үүний зэрэгцээ, 7-р сард Токио 2020 Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Тоширо Муто энэ арга хэмжээг зөвхөн хязгаарлагдмал үзэгчдийг багтаасан хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулах магадлал өндөр байгааг мэдэгдэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна