Ерөнхий сайд У.Хүрэлсүх чөлөөт зах зээлийн талаар хэлсэн зүйлдээ тайлбар өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын харьяа яамдын ажилтай танилцаж эхлээд байгаа. Тэрээр өчигдөр Гадаад харилцааны яамнаас ажлаа эхлүүлсэн. Түүний Гадаад харилцааны яаманд ажиллах үеэрээ Монгол Улсын өртэй холбоотой асуудал яригдсан нь цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулсан юм.
https://twitter.com/i/status/1302931934603956224
Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбар өглөө. Тэрээр Дулаан, цахилгааны үнэ нэмэгдээгүй, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ? Үүнийг чөлөөт зах зээл гэх үү?? Энд төрийн зохицуулалт байх ёсгүй юу? Бүх юмны үнэ нэмэгдээгүй байхад ядарсан, зүдэрсэн иргэдийн нуруунд ачаалал өгөөд байна. Энэ дээр анхаарах ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар үүнийг шалгах хэрэгтэй. Энэ бол зохиомол үнийн хөөрөгдөлт. Би үүн дээр төрийн зохицуулалт хэрэгтэй гэж хэлээд байгаа юм гэв.
Мөн тэрээр Уул Уурхай, Эрчим хүч, Зам тээврийн салбарт төрийн зохицуулалт зайлшгүй байх шаардлагатай. Энэ чинь стратегийн том том үйлдвэрүүд шүү дээ. Эрчим хүчийг төр зохицуулахгүйгээр яаж цаашаа явах вэ? Бүгдийг нь хувийн хэвшлийхэнд даатгаад орхиж болохгүй.
Би эхлээд дотоодын хэрэгцээгээ хангая гэж байна. Гурил, төмс хүнсний ногоогоор дотоодын эрэлт хэрэгцээгээ хангая. Мах мөн адил. Дотоодын эрэлт хэрэгцээг хангасны дараа илүүдлээ экспортод гаргая. Үүнийг төр засаг зохицуулна. Миний яриад байгаа зохицуулалт бол энэ. Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж яасан ч болохгүй гэлээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна