ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛ, МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДИЙН АНХНЫ ЭМНЭЛГИЙН 90 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЭХЭМҮТ-ИЙН "КЛИНИКИЙН ПРОФЕССОР” ЦОЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол Улсын Хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан 2020 оны 9-р сарын 8-ны өдөр ЭХЭМҮТ-ийн “КЛИНИКИЙН ПРОФЕССОР” цол гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Ёслолын үйл ажиллагааг МУ-ын Хүний Гавъяат эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор, Удирдлагын шинжлэх ухааны магистр, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр нээж үг хэллээ.
Эх, үрсийн төлөөх 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй ЭХЭМҮТ-ийн хамт олноос 12, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа нарын нийт 15 эмч “КЛИНИКИЙН ПРОФЕССОР” цол, тэмдгээ гардан авлаа. Үйл ажиллагааны үеэр шинээр Клиникийн профессор цол хүртсэн эмч нарыг төлөөлж, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа үг хэлэн, талархал илэрхийллээ.
Эх сурвалж : ЭХЭМҮТ
Сэтгэгдэл бичигдээгүй байна