Улс төр гэдэг мэргэжил биш. Харин хуулийн өндөр мэдлэгтэй иргэдийн дуу хоолой болж чадах хүмүүсийн суух сэнтий. Харин манай улсын хувьд Улс төрийг үр хүүхдэдээ өвлүүлж үлдээдэг өв мэт хараад хэдийн 10 гаруй жил болж. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд мөн адил Ерөнхий сайдын хүргэн, Ерөнхийлөгчийн хүү гэх мэт хүмүүсээс авхуулаад маш олон шинэ залуу үе нэрээр томчуудын хүүхдүүд нэр дэвшиж байна. Тэднээс онцлоё.
- Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва НИТХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвших мандат авсан.
Б.Пүрэвдаваагийн хувьд МУИС-ыг улс төр судлалаар төгссөн. Хадам аавын амь хүргэн гэгддэг. Тэрээр чөлөөт цагаараа хадам аавтайгаа мотоцикл унаж гадуур зугаалдаг.
Тэрээр одоогийн байдлаар Монгол Ардын Намын орон нутаг хариуцсан газрын даргын албан тушаал хашдаг юм байна.
Түүний хувьд K50 гэх пүүзний дэлгүүртэй. Дэлгүүрт нь орж пүүз үзэхийн тулд 50.000 төгрөгний такс тасалдаг.

- Харин өрсөлдөгч нь Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ. Тэрээр нэг удаа “Та улс төрд орох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хэдийгээр би улс төрд орно гэж баттай шийдээгүй байгаа ч орохыг үгүйсгэхгүй” хэмээн хариулж байжээ. Экс Ерөнхийлөгчийн хүү АНУ-д Дрекслерийн их сургуулийг биологийн чиглэлээр сурж төгссөн. Доктор зэрэгтэй. 2013 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад 9 сарын хугацаатай Монгол Улсын Энхийг сахиулах ажиллагаанд тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэж байж.

Сэтгэгдэл бичигдээгүй байна