Э.Маргад-эрдэнэ хүү бурхны орныг зорьлоо.

Админ
2020/09/11

 
"Маргад-Эрдэнэ миний эрдэнэ" хандивын аяныг, энэхүү аянд зориулсан мэдээлэл өгөх пэйж  хуудсанд хамгийн сүүлд есдүгээр сарын 3-нд   "Сайхан сэтгэлт монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Та нарынхаа халуун дулаан сэтгэлээр маш олон өдрүүдэд төөнөгдөж явлаа. Сэтгэлийн үзүүрт гэрэл асаатай амьдрах ямар сайхан байдгийг та бүхнээсээ мэдэрсэн. Хүний үр, миний үр гэлтгүй бүх л Монголын сайхан үрс бүхэн аз жаргал эрүүл энх байгаасай гэж өдөр болгон залбирч байна. Миний хүү Э.Маргад-Эрдэнэ 2018 оны арваннэгдүгээр сараас хойш өвдөж, Монголын маань ахан дүүс хүүгийн минь төлөө залбирч, сэтгэл зүрх бүх зүйлээрээ хамт байж, хандив туслалцаа чадах бүхнээрээ туслаж явсанд та бүхэндээ гүнээ талархъя. Та бүхэндээ таагүй мэдээ дуулгах болсондоо уучлалт хүсье. Хүү нь хоёр жил эмчлэгдэх байсан ч эс суулгах эмчилгээний дараах тандалтаар хөлний ясанд маш хурдан тархацтай хавдар илэрлээ гэх аймшигтай мэдээг сонссон. Бид сандарч хямдраад, уйлж унжсаар итгэж чадахгүй бас эвлэрхийг хүсээгүй байсаар эх орондоо ирсэн. Гэвч өдрөөс өдөрт өвдөлт нэмэгдэж, ядарч байгаа хүүгээ хараад зүрх сэтгэл минь урагдаж, амьдрал ямар их хатуу тавилантайг мэдэрч явна. Өнөөдрийг хүртэлххугацаанд олон хүнд эмчилгээгээ тэсвэр тэвчээртэйгээр маш сайн даван туулсан бас тэмцсээр байгаа үр минь шүү дээ. Бурхан шагналын тасалбараа харамлан булаацалдан байж буцах тасалбараа өгөх гээд байх юм даа. Үндсэн эмчилгээ дуусаагүй байсан. Ийм тохиолдолд эмчлэгдэх боломж байхгүй гэсэн..." хэмээх зурвас нийтлэгдсэн байсан юм. Харин өнөөдөр, дөнгөж сая түүнийг энэ хорвоог үүрд орхисон гунигт мэдээг дуулгалаа. Гүн эмгэнэл илэрхийлье. Хайр дүүрэн алаг нүдтэй эрдэнэ шиг хүү минь, эх орон, ээж аавдаа эргэн төрөөрэй.
  1. Ум сайн амгалан болтугай


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.