Apple корпораци Covid-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нүүрний маск хийнэ
Маск шаардлагатай болсон өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Apple компани нүүрний маск үйлдвэрлэж эхэлж байна. "Bloomberg"-ийн мэдээлснээр iPhone, iPad-ийг бүтээсэн Apple-ийн инженер, аж үйлдвэрийн дизайны баг одоогоор “Apple-ийн нүүрний маск”-ийг боловсруулж байна. Apple-ийн нүүрний маск нь шүүлтүүр бүхий гурван давхаргаас бүрдэх ба 5 удаа угааж, дахин ашиглах боломжтой. Уг маск нь тусгай хийцтэй биш байсан ч чийгийг хадгалахгүйн тулд гурвалжин хамартай нь ялгарчээ. Apple компани маск гэх мэт хувийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд асуудал үүсгэхгүйгээр хангалттай хэмжээний шүүлтүүр хийх материалыг олохоор судалгаа хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Маскийг тусад нь зарахгүй, харин Apple-ийн ажилтнуудад тараана.
Apple мөн Gallaudet их сургуультай хамтран FDA-ийн шаардлагыг хангасан "тунгалаг маск" дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тунгалаг маск нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст амаараа харах, харилцах боломжийг олгодог бүрэн ил тод маск юм. Clear Mask-ийг Apple-ийн ажилчид мөн туршиж үзсэн нь үнэн боловч Apple-ийн бүтээгдэхүүн болгон олноор үйлдвэрлэдэггүй. Гэсэн хэдий ч Apple одоогоор нүүрний маскын талаар тусад нь судалгаа хийж байна.
https://twitter.com/MacRumors/status/1303758499302629377

Сэтгэгдэл бичигдээгүй байна