Иргэдээ гадаадаас авчрах ажил хэр эрчимтэй хийж байгаа вэ.
Я. Содбаатар:Иргэдээ гадаадаас татан авах ажлыг эрчимтэй хийж байна. Хамгийн хүндрэлтэй газар бол БНСУ байна. МИАТ компанитай хамтран хэд хэдэн нислэг хийхээр төлөвлөсөн. Тусгаарлах байрнуудын тав тух, үйлчилгээнд ч онцгой анхаарч ажиллаж байна. Иргэдээ татан авах ажил эрчимтэй хийгдэж байгааг хэдхэн тооноос харж болно. Тусгаарлах байранд авч байгаа иргэдийн тоо эрс өсч байна. Хагас жилийн өмнө сард 900 хүн тусгаарлаж байсан бол өнөөдөр сард 4400 болж өссөн байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед нислэгийн компаниуд, мэргэжлийн байгууллагууд хүнд нөхцөлд ажиллаж байна. Өвчний халдвар авсан иргэдийг тусгаарлах,тандалт явуулах, тасралтгүй хяналт тавих, өөрсдөө ч тусгаарлалтад орох гээд амаргүй байгааг ард иргэд мэдэж байгаа.. Хүнд байна гээд хойш суухгүйгээр хилийн чанадаас иргэдээ татах ажлаа улам эрчимжүүлнэ.
Хичээл сургууль орж, баар цэнгээний газрууд нээгдэхээр иргэд хөл хорио цуцлагдлаа гээд үзээд эхэлнэ. Гэнэт коронавирусын халдвар дэгдвэл яах вэ..
Улсын онцгой комиссын анхаарч байгаа асуудал энэ. Бид гэнэт хуралдаад хичээл сургууль нээгээд байгаа зүйл байхгүй. Боловсролын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хөдөө орон нутгаар ажиллаад ирлээ. Хичээлийн байр, дотуур байрны асуудлууд бүгд шийдэгдсэн байна. Нөгөө талаар олон улсын мэргэжлийн байгууллагын зөвлөж байгаагаар хичээл сургууль, соёл хүмүүжлийн ажлыг нэг зэрэг нээж болохгүй гэсэн. Тиймээс бид шатлалтайгаар танхим, теле хичээлийг хослуулж, аажмаар нээж байна. Улсын онцгой комисс, засгийн газар судалгаанд үндэслэн, дотооддоо өвчин тархаагүй учраас ийм шийдвэр гаргасан. Одоо эцэг эхчүүд үр хүүхдэдээ сайтар анхаарал тавьж, “ Маск” тогтмол зүүлгэх ёстой. Ингэж бид ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлнэ. Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулиуд энэ хичээлийн жилээс 3 улирал хичээл орно.
Эхний улирал 9.1-12.24 хүртэл үргэлжилж , сурагчид 12 сарын 24- нээс 2 сарын 1 хүртэл амарна. Энэ үе бол ханиад томууны ид дэгдэлтийн үе гэж тооцож байна.
2 дахь улирал нь 2 дугаар сарын 1-нээс 3 сарын 29 хүртэл хичээллээд 7 хоног амарна.
4 сарын 7-ноос 6 сарын 1 хүртэл гуравдугаар улирал хичээллэхээр тооцсон гэдгийг хэлэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна