Төрийн үйлчилгээний “E-Mongolia”цахим хөтөлбөр удахгүй хэрэгжинэ.

Админ
2020/09/15

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, хүнд суртлыг халах зорилгоор  цахим засаглалтай болох зорилтыг тавьсан. Энэ зорилтын хүрээнд  төрийн 181 үйлчилгээг багтаасан “E-Mongolia” цахим үйлчилгээ удахгүй нэвтэрнэ.   Мэдээлэл технологийн салбарын урдаа барьдаг инженер, техникийн залуус энэхүү хөтөлбөр төслийн бэлтгэл ажлыг хангаж дуусчээ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр  иргэд гэрээсээ, гар утаснаасаа төрийн үйлчилгээг  авах боломж бүрдэж байна. Тухайлбал иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспортны сунгалт, газрын гэрчилгээ, үйлдвэрлэл үйл  ажиллагаатай холбоотой хүсэлт, зөвшөөрөл , хорооны тодорхойлолт,  эхийн одонгийн бичиг баримтын бүрдүүлэлт, хүүхдийн мөнгө хүссэн  өргөдөл , Монгол банкнаас иргэний зээлжих зэрэг , цагдаагийн тодорхойлолт гээд   төрийн үйлчилгээнүүд багтаж байна.   Судалгаагаар иргэд янз бүрийн байдлаар төрийн 492 үйлчилгээг  авдаг нь тогтоогдсон. Үүнээс иргэн, аж ахуй нэгжийн хамгийн их авдаг, мөн төрийн их хүнд суртал үүсдэг  181 үйлчилгээг   У. Хүрэлсүхийн засгийн газар цахим болгоно.  Ингэснээр  иргэд цаг, мөнгөө хэмнэнэ.  Төрийн албыг ч цомхон болгох бодлого хэрэгжинэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна