Ирэх сарын 15-ны өдөр Монгол улс даяар Нийслэл, орон нутгийн сонгууль болно. Улс төр судлаачид, нам эвслүүд энэхүү сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай шууд бөгөөд шууд бусаар холбож байгаа. Тухайлбал
Нийслэл, орон нутгийн удирдлагыг гартаа авсан нам эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд гарах зардал мөнгийг босгох
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө орон нутагт томоохон бүтээн байгуулалтууд хийж тухайн нам эвслийнхээ нэр хүндийг өсгөх гэх мэт маш олон хувилбараар холбож байна. Харин энэ цагаас хойш нэг хүний нэр хүндийг харлуулах ажил маш ихээр эхсэв. Тэр хүн нь Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх. Ирэх жил 100 жилийн ойтогоо золгох Монгол Ардын Нам түүхэндээ Ерөнхийлөгчтэй байж үзээгүй. Тэд МАХН байхдаа ерөнхийлөгчтэй байсан ч МАН байхдаа бол үгүй. Харин энэ 100 жилийн ойг шинэхэр ерөнхийлөгчтэй угтах мөрөөдөлтэй намыг намнах махны машин нэгэнт ажиллаж эхэлжээ. Жишээлбэл
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг гадаад харилцааны яамд хийсэн яриа, хэлсэн үгнээс болж Монголын Ерөнхий сайд жүжигчин, Монголчууд жүжигчин даргатай байх дуртай, Жүжигчин Ерөнхий сайдын жүжигний сцена дуусахаар тэртээ тэргүй унана гэх мэт яриануудыг нийгмийн сүлжээгээр тараах боллоо.
Энгийн жишээнээс л авахад ComedyLab-ын Амраагийн хөтөлдөг Морь цагийн шоунд "Улаан бал"-аар дүн засдаг Лодойсамбуу орж илт Ерөнхий сайдыг гутаан доромжилж, тайзны жүжигчин мэтээр ярьж эхэлжээ.
Үүний араас өөрийн хөтөлдөг "Улаан Бал" нэвтрүүлгээр Ерөнхий сайдын "амраг" гэх тодотголтой, Сонгуулийн үеэр "Сахал" Бат-Эрдэнэтэй хамт авхуулсан зураг нь олон нийтэд ил гарсан Балетчин эмэгтэй Сүнээгийн улс төрийн амраглал үнэн худал эсэх асуух дугаар цацагдав. Үүгээр ч дуусахгүй "Хурандаа Урна даа" гэх тойм мэдээлүүд хүртэл олон нийтэд цацагдаад байгаа билээ.
Мөн эрхэм уншигч та зарим сайт хэвлэлийн мэдээлүүдийг харвал "Орон нутгийн сонгууль" дөхсөнтэй холбоотой Нийслэлийн удирдагчдыг намнах ажиллагаа эхэлсэн. Энэхүү ажиллагаа нь 1 саяын шагнал авсан 21 дарга, Нийслэл хотыг 8 тэрбумын өрөнд унагасан "Улаанбаатар смарт карт" гэх мэт гарчигтэй, эрх баригч МАН-ыг харлуулахад гол зорилго нь чиглэсэн хар бараан зүйлс цацагдаад эхэллээ. Харин тэдний эсрэг тал болох АН, МАХН, ШИНЭН нар нэгдэж Орон нутгийн сонгуульдаа бэлдэж байна.
Мэдээж энэ бүхэн бол Сонгуулийн далд сурталчилгаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна