УУХҮ-ийн сайд Г. Ёндон БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна Дачин Тамсаг”ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хун Фуг хүлээн авч уулзлаа

Админ
2020/09/16

Жян Хун Фу компаний үйл ажиллагааны талаар товч танилцуулаад газрын тосны олборлолт, хайгуулын ажилд шаардлагатай ажиллах хүч, машин техникийг “Ногоон гарц”түр журмын хүрээнд нэвтрүүлэх тал дээр яамны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсээд эрчим хүчний асуудал хүндрэлтэй байдаг бөгөөд эрчим хүчний хангамжийн асуудлыг нарны цахилгаан станц байгуулах замаар шийдвэрлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Сайд Г.Ёндон:Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойн асуудал болон газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлэх ажлууд тусгагдсаныг онцлон тэмдэглээд газрын тосны олборлолттой холбоотой ажиллах хүч, машин техникийг “Ногоон гарц”түр журмын хүрээнд нэвтрүүлэх хүсэлтийг Улсын Онцгой Комисст хүргүүлснийг дурдлаа. Мөн Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болох газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосны хангамжийг тогтвортой байлгахад хамтран ажиллахыг хүслээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна