НИТХ-ын дарга Р.Дагвыг 110 сая төгрөг хувьдаа завшсан гэх асуудлаар шалгаж эхэлжээ

Админ
2020/09/22

АТГ-аас НИТХ-ын дарга Р.Дагвыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл заалтаар буруутган хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар зарим хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал түүнийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгаж байгаа аж. НИТХ-ын дарга Р.Дагва нь гадаад томилолт, сургалтын зардал нэрээр 110.6 сая төгрөг өөртөө цохож, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан нь шат шатны баримтаар нотлогдоод байгаа юм байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна