Цэцэрлэгийн сугалаа болж өнгөрлөө

Админ
2020/09/23

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийн  “Бүртгэл, элсэлт”-ийг  tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар зохион байгуулж, цэцэрлэгт элсэх хүүхдүүдийг сугалаагаар тодрууллаа. Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдийг 2020 оны  09 дүгээр  сарын 18-ны 9:00 цагаас  2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд  тус системд бүртгүүлсэн бөгөөд өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийн  16:00  цагт   иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдсан бөгөөд дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээжээ. Цахим бүртгэлд нийт 17550 хүүхэд бүртгүүлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна