НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ХИЛ ХААЛТТАЙ ҮЕД ГАДААД ТОМИЛОЛТОД 229САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Админ
2020/09/23

2020 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулсан. Энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар төрийн байгууллагын 21 удирдлагыг тус бүр нэг сая төгрөгөөр шаганасан нь олны бухимдлыг төрүүлээд байгаа юм.
Тэрээр үүсээд буй нөхцөл байдалд өчигдөр тайлбар өгөхдөө “Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан” гэсэн юм.
Нийслэлийн онцгой байдлын газрын нэмэлт санхүүужилтийн данс болон Нийслэлийн онцгой комиссын дансанд 3 иргэн, 348 аж ахуй байгууллагаас 257 сая 341 мянган төгрөгийн мөнгөн хандив төвлөрснийг Нийслэлийн Онцгой комиссын данс руу шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна