Чимэгэ технологийн албан ёсны нээлтийн ёслол маш амжилттай болж өнгөрлөө. Ирц бүрэн, бүх зочид цагтаа цугларч, Марал ЭйАй (AI) хэмээх хиймэл оюунт хөтлөгчтэй хамт технологийн ертөнцөөр аяллаа.
Тус технологийг хэрэглэн бүтээсэн Чимэгэ бичээч, Чимэгэ уншигч, Чимэгэ гар зэрэг гурван бүтээгдэхүүнийг албан ёсоор танилцууллаа. Эдгээр бүтээгдэхүүний цахим хуудас болон гар утасны хувилбарыг хэрэглээнд орууллаа. Чимэгэ гарыг үнэ төлбөргүй татаж авч хэрэглээрэй.
Мөн нээлтийн үеэр "Чимэгэ судалгааны лаборатори" байгуулж, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эх сурвалж : Chimege
Сэтгэгдэл бичигдээгүй байна