Осоржаамаа: Намайг өмгөөлөх хамгаалах хүнгүй учраас зоддог байх.

Админ
2020/09/28

Сэтгүүлч: Чамайг гудамжинд явж байхад зодсон гэсэн яриа гарсаншд. Тэр яг юу болсон юм бэ? Осоржаамаа: Үсчинрүү орчоод гэрлүүгэ явж байсан чинь согтуу хүн ирээд лайв хийдэг эр эм нь мэдэгдэхгүй гээд намайг шууд зодсон.   Сэтгүүлч: Хажууд чинь байсан хүмүүс болиоч ээ гэж хэлсэн зүйл байхгүй юм уу? Осоржаамаа: Байхгүй ээ. Бүгд л утасаа гаргаад л бичлэг хийх нь хийгээд л зураг дарах нь дараад л байсан.   Сэтгүүлч: Энэ талаар цагдаад хандсан уу? Осоржаамаа: Цагдаад дуудлага өгөөгүй. Хамар хугараад би өөрөө явж янзлуулсан. Харин цагдаа нар миний сошилд тавигдсан зургийг өөрсдөө харж байгаад ирсэн.   Сэтгүүлч: Чамайг зодсон хүнд чи гомдолгүй гэж хэлсэн нь үнэн үү? Үнэн бол яагаад? Осоржаамаа: Би хүний мууг үзэх дургүй. Хүн яаж ч амьдрах юм билээ. Тэр хүн намайг юу ч гэж бодсон юм сайн мэдэхгүй байна.   Сэтгүүлч: Осоржаамааг урьд нь хүнд зодуулж байсан. Ер нь байсхийгээд л зодуулаад, гэрлүү чинь хүртэл дайрч орж байсан. Энэ талаараа ямар бодолтой байдаг вэ? Осоржаамаа: Ер нь янз бүр л санагддаг. Гэхдээ одоо бараг зодуулаад сурчихлаа дөө. Өмгөөлөх хамгаалах хүнгүй учраас л гудманд таарсан хүмүүс зоддог байх гэж боддог.   Сэтгүүлч: Чи өөрийгөө хүмүүс миний оронд өөрсдийгөө тавиад үзвэл гэж нэг ярьж байсан. Энэ талаараа хуваалцаач Осоржаамаа: Би гадаад л явж амьдрая гэж боддог. Яагаад гэвэл надад туслах хүн байхгүй. гудманд гарах гэхээр хэцүү. Тэрнээсээ болоод лайв хийж уйлж байсан.   Сэтгүүлч: Сүүлд машинтай болсон ямар машинтай болсон. Осоржаамаа: Приустэй болсон.     Сэтгүүлч: Машинтай явахаар хүмүүс юу гэж байна. Осоржаамаа: Нэг хүний машиныг шүргэчихсэн чинь аймар ууртай ирж алхаж ирээд хаалга онгойлгосноо ӨӨ Осоржаамаа байнашдээ яв яв гэж байсан. Замын хөдөлгөөнд оролцоод явж байхад хүмүүс П-ээр эхэлсэн үг их хэлдэг юм байна лээ.     Сэтгүүлч: Сүүлд кинотой болсон байсан тэр талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч Осоржаамаа: Миний амьдралаар бүтээсэн кино. Багадаа яаж амьдарч байсан, одоо ямар амьдарч байна. Анх хотод орж ирээд зодуулж нүдүүлж ямархуу амьдарч байсан талаар кино.   Сэтгүүлч: Манай нийгэмд маш их хүчирхийлэлтэй болж. Чи үүнийх нь нэг гэрч, золиос болж, байнга дарамт мэдэрдэг хүний хувьд үүний талаар иргэдэд юу гэж хэлмээр байна. Осоржаамаа:Залуучууд ч гэлтгүй эцэг эхчүүд хүртэл хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаа мөртлөө дэргэд байгаа хүндээ бүх бурууг чихэж, өөрийнхөө хүүхдийг л өмөөрөх ийм явдлууд маш их гардаг. Үүнийгээ нийгэм хүчирхийлэлтэй байна гэж хэлдэг. Хүмүүс бид нар л тэр хүчирхийлэлийг үйлдээд хийгээд байгаа болохоос нийгэм гээд зүйл чинь хүчирхийлэл хийгээгүй шүү дээ. Нийгэм чинь амьгүй зүйлшд.   Сэтгүүлч: Манайд ярилцлага өгсөн чамд баярлалаа. Чиний цаашдын ажил амьдралд амжилт хүсье. Осоржаамаа: Танай хамт олонд ч гэсэн амжилт хүсье баярлалаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна