АЙМГУУДЫН НҮҮРСНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ
№ |
Аймгийн нэр |
АТЗ-ийн тоо |
Батлагдсан нөөц мян.тн |
1 |
Архангай |
1 |
1,198.04 |
2 |
Баянхонгор |
11 |
210,769.37 |
3 |
Булган |
4 |
86,104.39 |
4 |
Говь-Алтай |
27 |
435,537.34 |
5 |
Говьсүмбэр |
10 |
1,828,382.75 |
6 |
Дархан-Уул |
1 |
71,508.01 |
7 |
Дорноговь |
38 |
3,040,328.87 |
8 |
Дорнод |
15 |
1,727,597.97 |
9 |
Дундговь |
23 |
2,042,829.98 |
10 |
Өвөрхангай |
1 |
29,687.6 |
11 |
Өмнөговь |
46 |
7,164,225.82 |
12 |
Сүхбаатар |
18 |
1,553,426.82 |
13 |
Сэлэнгэ |
3 |
439,148.35 |
14 |
Төв |
42 |
7,881,601.57 |
15 |
Увс |
13 |
1,158,041.21 |
16 |
Улаанбаатар |
18 |
839,632.09 |
17 |
Ховд |
11 |
177,896.14 |
18 |
Хөвсгөл |
6 |
214,235.3 |
19 |
Хэнтий |
8 |
3,708,080.96 |
32.6 тэрбум.тн нүүрсний геологийн нөөцийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болон антрацит, чулуун, хүрэн гэсэн гурван төрөлд чанараар нь хуваан харуулбал.
ТОМООХОН ОРДУУДЫН НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ
Тавантолгой ордын нөөц: Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогтцэций сумдын нутгийг дамнан орших Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК ба “Энержи ресурс” ХХК-иуд нь Цанхи, Бор тээг, Оорцог, Бортолгой, Онч хараат, Ухаа-худаг гэсэн 6 хэсгээс бүрдэх ба нийт 10 тусгай зөвшөөрлийн хүрээнд 5,428.82 сая.тн нүүрсний нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан байдаг. Нарийн сухайт ордын нөөц: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн Сухайтын нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Монголын алт (МАК)” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК ба “Чинхуа Мак Нарийн Сухайт”ХХК-иуд нь Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэн шанд, Нарийн сухайт гэсэн 4 хэсгээс бүрдэх ба нийт 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд 1,004.94 сая.тн нүүрсний нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан байдаг. Эх сурвалж: АМГТГХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна