ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД Ё.РОЗЕНБЕРГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Админ
12 цаг 35 минутын өмнө

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ё.Розенбергийг 2020 оны 10 дугаар сарын 2-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, энэ жил хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцов. Ковид-19 цар тахлын нөлөөг бууруулахын тулд улс орнууд харилцаа, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, нягт хамтран ажиллахын зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагаагаа олон улсын тавцанд ч бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэх нь чухал байгааг талууд мөн тэмдэглэв. Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна