ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД АВСТРИ УЛСЫН ЕВРОП, ОЛОН УЛСЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЯАМНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УТСААР ЯРИВ

Админ
2020/10/03

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Австри Улсын Европ, олон улсын асуудал эрхэлсэн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Лаунски Тиеффенталтай 2020 оны 10 дугаар сарын 2-нд утсаар ярив. Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Лаунски Тиеффентал Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнтэй, олон улсад жишиг болж буйг тэмдэглэж, баяр хүргэв. Талууд Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааны талаар, тэр дундаа иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар ярилцав. Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна