БАЯНЗҮРХЭЭС сонгогдсон гишүүд “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Админ
2020/10/04

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар БАЯНЗҮРХ дүүргээс сонгогдсон Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нарын УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Д.Сумьяабазар нар Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Ахмадын баярыг нээж УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан үг хэлсэн юм. Тэрээр: "Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, Та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Та бүхэн бол улс орон ард түмнийхээ төлөө мэдлэг боловсрол, оюун ухаан, зүтгэл хөдөлмөрөө зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, салбар бүрийн манлайлагчид билээ. Та бүхнийхээ бүтээн бий болгож, өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн эх орон, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам сайжруулж, сайн сайхан болгох нь бидний үүрэг юм. Ахмад настнуудаа бүх талаар байнга халамжлан нийгмийн амьдралд идэвхтэй оролцон, эрүүл энх, ая тухтай, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх нь манай намын нэгэн чухал зорилт юм. Цаашид ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө бид улам хичээнгүйлэн ажиллах болно" гэсэн юм. Харин үйл ажиллагаанд оролцож байгаа ахмадуудын хувьд "Залуу наснаасаа тэтгэвэрт гартлаа Монгол улсынхаа төлөө зүтгэж, ирээдүй хойч үедээ сайн сайхныг үлдээхийн төлөө зүтгэсэндээ баярлаж явдаг. Бидний энэ их хөдөлмөрийг үнэлж төр засгаас уулзаж, үнэлж байгаад маш их баярлаж байна. Баянзүрх дүүргээс сонгогдсон эдгээр сайхан 5 залуус дүүрэг гэлтгүй Монгол Улсын хөгжлийг манлайлна гэдэг итгэлтэй байна" гэсэн юм. Ахмадын баярын тухайд Нэгдсэн Үндэсний байгууллагын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10-р сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн 28 жилийн турш тэмдэглэж байна.        


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна