Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Рэнцэндагвын Дагва, Цогтсайханы Төрхүү нар 34 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа.
Энэ үеэр алслагдсан гэр хорооллын орчны тохижилтыг сайжруулах, гудамжуудын гэрэлтүүлэг, камер нэмэгдүүлэх, мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, ЕБС-иудад тэдгээр хүүхдүүдэд зориулсан анги нээх зэрэг асуудлыг иргэдийн зүгээс хөндөж байлаа. Монгол Ардын Намын 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан хэд хэдэн заалт оруулсаныг нэр дэвшигч Р.Дагва онцолж байлаа.
Тухайлбал,
- Байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан зөвлөн туслах баг ажиллуулна.
- Сургуулийн барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх замаар нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулснаар сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг сайжруулна.
- Дүүрэг бүрд тусгай хэрэгцээт хүүхдийн төвийг байгуулна.
- Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ хэмээн тусгажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна