Монгол Улсыг Саарал жагсаалтаас хассан тухай 10 дугаар сарын сүүлчээр албан ёсоор зарлана

Админ
2020/10/05

ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас гарах газар дээрх шалгалт өнгөрсөн Баасан гарагт дуусжээ. Шалгалтын баг төрийн 22 байгууллага, 19 ААН, 4 мэргэжлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзсан байна. ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг манай улсад ирсэн тухай бид мэдээлж байсан. ФАТФ-аас тавьсан шаардлагатай холбогдуулан хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарлаж, тодруулганд хариу өгсөн төрийн байгууллагын төлөөлөл, хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллагууд:
  1. Шүүх
  2. Прокурор
  3. Монголбанк
  4. Санхүүгийн зохицуулах хороо
  5. Санхүүгийн мэдээллийн алба
  6. Терроризмтэй тэмцэх зөвлөл
  7. Сангийн яам
  8. ХЗДХЯ
  9. ГХЯ
  10. ТЕГ
  11. АТГ
  12. ЦЕГ
  13. ГЕГ
  14. Татварын ерөнхий газар
  15. ХХЕГ
  16. УБЕГ
  17. МХЕГ
  18. ОБЕГ
  19. ЭМЯ
  20. ИНЕГ
  21. УОКШШ
  22. Их Тэнгэр цогцолбор байна.
Мэргэжлийн холбоодын төлөөлөл:
  1. Мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  2. Хуульчдын холбоо
  3. Нотариатын танхим
  4. Алт арилжаалагчдын холбоо
Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл:
  1. Голомт банк
  2. Хаан банк
  3. Тээвэр хөгжлийн банк
  4. Лэндмн ББСБ
  5. Транскапитал ББСБ
  6. Нэйшнл лайф даатгал
  7. Тэнгэр даатгал
  8. Би ди сэк ҮЦК
  9. Ти ди би капитал ҮЦК
  10. Монум ХЗХ
  11. Кредит юнион Монгол ХЗХ
  12. Платин сити ХХК
  13. Юу Ай Пи ХХК
  14. Исэнсо дэлгүүр
  15. Diamond house дэлгүүр
  16. Deloitte аудит
  17. Мүүрь аудит
  18. Минтэр Эллисон хуулийн нөхөрлөл
  19. Төв consulting болон бизнес эрхлэгч зарим хүн оролцжээ.
Шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ оны 10 дугаар сарын сүүлчээр  Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна