УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын дарга Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийнхээ 23-р хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын товч танилцуулга, Улсын Их Хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан юм.
Дараагаар НИТХ болон ДИТХ нэр дэвшигчдийг танилцуулж Баянзүрх дүүрэгт тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр даван туулахаа хэллээ.
Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээг илүү ойроос авч, төвийн дулаанд холбогдож, хашаандаа сайхан амьдрах боломж бүрдүүлэх асуудлыг хөндөж ярьж байлаа. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай эхлүүлж, хороо гудамны замыг сайжруулахыг хүслээ.
Уулзалтын үеэр иргэд сонгогчдийн асуултад хариулж шийдвэрлэх боломжтой асуудлуудыг холбогдох газруудад нь хандаж шийдүүлэхээр болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна