БАЯНЗҮРХ дүүргээс сонгогдсон гишүүд болох Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар өнөөдөр Гачуурт тосгоны өрхийн нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, эмнэлгийн эмч удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр 60 жилийн настай энэхүү эмнэлгийг шинэчлэх асуудал яригдаж, УИХ-ын гишүүд энэхүү эмнэлгийн шинэчлэлд анхаарж ажиллахаа мэдэгдлээ.
Түүнчлэн Гачуурт тосгоны өрхийн нэгдсэн эмнэлэгт УИХ-ын гишүүд 120 сая төгрөгийн үнэ бүхий Түргэн тусламжийн машин хүлээлгэж өгсөн юм. Машины хувьд дотроо амьсгалын аппарат, зүрхний аппараттай нэг үгээр хэлбэл "Явуулын Эмнэлэг" юм.
Түргэн тусламжийн машиныг хүлээн авсан эмнэлгийн удирдлагууд "Дүүргийн алслагдсан газар хүрч ажиллаж байгаад баяртай байна. Бид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг учраас энэхүү түргэн тусламжийн машин илүү олон хүний амь насыг эрсдлээс хамгаалахад хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна