БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС СОНГОГДСОН Э.БАТ-АМГАЛАН, Х.БУЛГАНТУЯА ГИШҮҮД ГАЧУУРТ ТОСГОНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА.

Админ
2020/10/07

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар Баянзүрх дүүргийн 20-р хороо буюу Гачуурт тосгоны иргэдтэй уулзлаа. УИХ-аас гарсан хууль шийдвэрийг иргэдэд сурталчилж БАЯНЗҮРХ дүүрэгт хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм. Түүнчлэн Гачуурт тосгонд хэрэгжүүлж буй 4.7км автозамын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөхийг гүйцэтгэж байгаа байгууллагаас шаардлаа. Мөн уулзалтад "Орон нутгийн сонгууль"-д Нийслэл болон Дүүрэгт нэр дэвшигчдээ танилцуулж БАЯНЗҮРХ дүүрэгт тулгамдаж байгаа бүхий л асуудлыг хамтын хүчээр давж туулах ёстойг хэллээ. Иргэдийн хувьд хотоос алслагдмал газар амьдарч байгаа учраас нийтийн тээврийг олон тоогоор явуулдаг болгох, авто замын бүтээн байгуулалтыг нэмэх, гэр хорооллын гудам дах гэрэлтүүлэг, шинэ дэд төвийг бий болгох гэх мэт хүндрэлтэй асуудлаа УИХ-ын гишүүд болон сонгуульд нэр дэвшигчдэд хэлж шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шийдэж өгөхийг хүслээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна