Мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хотод гэнэтийн томоохон дэлбэрэлт болж олон хүний амь нас хохирон, эд хөрөнгийн хохирол үлэмж хэмжээгээр учраад байна. Дэлбэрэлт агаарт асар том улаан шаргал өнгийн мөөгөн үүл үүсгэж хотыг бүхэлд нь бүрхжээ. Ливаны аюулаас хамгаалах албаны даргын мэдэгдсэнээр нутгийн боомтын агуулахад хууль бус тэсрэх бодис хадгалагдаж байснаас тус дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Ливаны нийслэл Бейрут хотын боомтод мягмар гарагт болсон дэлбэрэлт 4.5 магнитудын газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээний доргилтыг үүсгэжээ. Дэлбэрэлт болсон даруйд аврах анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа бөгөөд одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Дэлбэрэлт болсны дараа олон нийтийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэг
https://twitter.com/i/status/1290739635581222912
https://twitter.com/i/status/1290739108625690625

Ливаны үндэсний телевизийн мэдээлснээр тэсрэх бөмбөгтэй агуулахад гал гарснаас үүдэж тус дэлбэрэлт үүссэн гэж үзэж байгаа бөгөөд дэлбэрэлтийн чимээ Ливан даяар сонсогдоод зогсохгүй 240 км зайтай оршдог, Газрын Дундад Тэнгисийн зүүн хэсгийн Кипр аралд мэдрэгдсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна