ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх хэргийг мөрдөн шалгаж байна

Админ
2020/10/08

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон түүний тойрон хүрээллийн хүмүүст гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж чагнасан хэмээн ТЕГ-ын 11 албан тушаалтныг яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбатаас тодруулахад, энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм. Тухайлбал ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тагнаж чагнуулсан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандаж байсан. Тэрбээр өөрийг нь тагнаж, чагнахад оролцсон байж болзошгүй Тагнуулын байгууллагын 11 хүний нэрийг өгчээ. Тусгай хяналтын дэд хорооноос түүний хүсэлтийг прокурор руу шилжүүлсэн юм. Үүний дагуу прокурорын газар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна