УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар Баянзүрх дүүргийн 10-р хороо болох Амгалан орчим, 24-р хороо болох Эрэдэнэтолгой орчмын иргэдтэй уулзлаа. УИХ-аас гарсан хууль шийдвэрийг иргэдэд сурталчилж тус дүүрэгт хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм.
10-р хороонд авто зам, ажлын байр гэх мэт тулгамдсан асуудлуудын талаар иргэд эрхэм гишүүдэд уламжилж шийдвэрлэж өгөхийг хүслээ. Иргэдийн саналыг анхаарч ажлын байрыг бий болгож, ахмад настнаа анхаарч ажиллана гэдгээ гишүүд уламжлалаа. Тус дүүргийн 24-р хороо буюу Эрдэнэтолгой орчимд дэд төвүүдийг барьж ажлын байр бий болгож ирэх онуудад хүлээлгэж өгнө" хэмээлээ.

Мөн уулзалтаар “Орон нутгийн сонгууль”-д Нийслэл болон Дүүрэгт нэр дэвшигчдээ танилцуулж БАЯНЗҮРХ дүүрэгт тулгамдаж байгаа бүхий л асуудлыг хамтын хүчээр давж туулах ёстойг хэллээ.

Иргэдийн сэтгэгдэл өндөр эрхэм гишүүдээ халуун дотно угтан авсан ч авто замын бүтээн байгуулалтыг нэмэх, гэр хорооллын гудам дах гэрэлтүүлэг, шинэ дэд төвийг бий болгох гэх мэт хүндрэлтэй асуудлаа УИХ-ын гишүүд болон сонгуульд нэр дэвшигчдэд хэлж шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шийдэж өгөхийг хүслээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна