Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед кино студиуд шинэ уран бүтээлийнхээ нээлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргасаар байгаа билээ. Тухайлбал, “Warner Bros” компани даваа гарагт “Dune” киноныхоо нээлтийг хойшлуулснаа зарласан байсан юм. Харин өнгөрсөн мягмар гарагт “Batman” кинотой холбоотой шийдвэрийг танилцуулсан.
Алдарт жүжигчин Роберт Паттинсон гол дүр бүтээсэн “Batman” киноны нээлтийг ирэх оны 10 дугаар сарын 1-нд товлоод байсан боловч ирэх оны гуравдугаар сарын 4 хүртэл дахин хойшлуулсан талаар мэдэгдэжээ.

“Batman” киноны зураг авалт цар тахлын улмаас олон сарын турш зогссоны эцэст энэ оны есдүгээр сарын эхээр эхлүүлсэн боловч Р.Паттинсоны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас дахин зогсоожээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна