Х.Нямбаатар: Би цагдаагийн байгууллагаас гаргадаг гэмт хэргийн тоо баримтад эргэлздэг
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр Төрийн ордонд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн эрх зүйн орчин нь бусад хууль, журамтай уялддаг. Эрүүгийн хуульд тусгай ангийн 100 дахь зүйл гэж байдаг байсан. Зодох гэмт хэрэг нь дараагийн хуульд шилжихдээ Зөрчлийн тухай хуульд, тарчлаах гэдэг зүйл нь Эрүүгийн хуульд туссан. Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн эрх чөлөөний эсрэг гэмт хэргээр яллагддаг. Тухайлбал, санаатайгаар хүнд, хөнгөн гэмт хэрэг учруулах зэрэг Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэлд оноодог ялыг зүйлчилсэн. Анх Гэр бүлийн хүчирийллийн тухай хуулийг хэлэлцэж байхад хүчирхийллийн анхны дуудлагаар эрүүлжүүлэх зохицуулалт орж ирсэн байдаг. Гэмтлийн зэрэг үүсвэл өөр зүйл ангиар шийтгэнэ. Харин гэмтээгээгүй бол гурваас дээш хугацаагаар эрүүлжүүлээд явдаг" хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл бичигдээгүй байна