УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслийн зардлын тайлан
Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардалд хийсэн аудитын шалгалтыг тайлагнажээ.
Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 15 нам, эвслийн дансны эхний үлдэгдэл зуун мянган төгрөг байсан ба зардлын хураангуй тайлангаар нийт 8 тэрбум 185.1 сая төгрөгийн орлого, 9 тэрбум 579.6 сая төгрөгийн сонгуулийн зардал тайлагнаж, харилцах дансны үлдэгдэл 4.8 сая төгрөг, төлөгдөөгүй өр төлбөр нэг тэрбум 398.5 сая төгрөг байна. Сонгуульд оролцсон нам, эвсэлд 7 хуулийн этгээд 98.7 сая төгрөг, 1744 иргэн 5 тэрбум 897.2 сая төгрөг, нийт 5 тэрбум 995.9 сая мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/23дугаар тушаалаар УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 5 тэрбум 900 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд сонгуульд оролцсон нам, эвслүүд тогтоосон хэмжээнд зардал гаргасан байна.
Тайланг бүрэн эхээр нь толилуулж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна