Булганаас сонгогдсон хоёр хоорондоо үзэлцэж эхлэв үү??
2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас Булган аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан "Сод Монгол" группын ерөнхий захирал Ц.Анандбазарыг Булганы Монгол Ардын Намаа 2 хуваасан гэж холбогдох хүмүүс хэллээ.
Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд "Сахал" Ж.Бат-Эрдэнэтэй хамт нэр дэвшиж ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриан доор багаар нь дэмжээд өг гэж гуйж явсан бол өнөөдөр Булганы Монгол Ардын Намын тамга тэмдгийн төлөө намаа хагалж явна.
Үүний учрыг асуувал тэрээр анх 2008 онд Дорноговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшихээр "мөлхөө" сурталчилгааг эхлүүлж байх үедээ Авлигатай Тэмцэх Газраас түүнийг баривчилж саатуулж байж. Тухайн үедээ Монгол Ардын Намаас түүний нэрийг хүчээр татуулж оронд нь Ж.Батсуурийг нэр дэвүүлж байжээ. Тэгвэл цагтаа "Аавын хаалга" татаж, "Би Дорноговьт төрсөн. Дорноговийн хүү байна" гэж хэлж явсан эрхэм гишүүн өнөөдөр "Би Булган аймагт төрсөн. Булганаас сонгогдсон Их Хурлын Гишүүн учраас Булганы Монгол Ардын Намыг удирдах эрх бий." гэж намын ажилчиддаа хэлжээ.
Харин түүний эсрэг зогсож байгаа "Жинхэнэ Булганчууд" түүнийг
-Анх "Сод Монгол" группын 20 жилийн ойг Булганд ирж тэмдэглэх үед нь харж байсан. Тэгээд удалгүй Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүний хувиар уулзсан. Бид нар түүнийг Дорноговийнх гэж бодож явсан. Гэтэл гэнэт л сая болдог УИХ-ын сонгуулиар "Би Булганд төрсөн. Булганы хүү байна" гээд яриад явж байгааг хараад манай ухуулагчид, улс төрийн ажилчид бүгд гайхсан. Тэр Манай Булганчуудад наадам хийж, янз бүрийн сугалаа явуулж, шатахууны талон хүртэл тараасан. Энэ бүгдэд бид чимээгүй байсан ч одоо манай Булганы Монгол Ардын Намын дарга болох гээд явж байгааг хараад дугарахгүй байж чадахгүй нь гэв.
Үнэхээр аймгийн намын хороогоо хүртэл дотор нь хагалж, Дорноговь-Булганых нь мэдэгдэхгүй 2 нутагтан шиг явж байгаа эрхэм гишүүний алсын зорилго юу вэ?
Нэг тойрог олдсоных, нэг сонгогдсоных үргэлжлүүлэн сонгогдож байр сууриа баталгаатай болгох Намын даргын суудал уу? Эсвэл Булган аймгийн ард иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэл үү? Үүнийг Булганчууд л шийдэх үлдэж дээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна