Хүүхэд угаартаж нас барсан хэрэгт хэргийн бодит байдлын талаар товч мэдээлэл
Хүүхэд угаартаж нас барсан хэрэгт хэргийн бодит байдлын талаар товч мэдээлэл
2020 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цаг 41 минутад БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нэгэн айлаас “Манай дүү нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч авч, хэргийн газар очиж шалгахад: тус тоотод оршин суух эрэгтэй, 5 настай Б гэгч нь Монгол гэрт угаартсан байдалтай нас барж, эрэгтэй 29 настай Ч гэгч нь ухаангүй, биеийн байдал хүнд НТТТ-ийн 103-аар нэгдсэн 1-р эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлэгдэж байна. Хэргийн газрын үзлэгээр урьдчилсан байдлаар тус айл нь монгол гэрт амьдардаг, ердийн галлагаатай, гар хийцийн төмөр пийшин хэрэглэдэг бөгөөд 15 цагийн үед бороо ороход яндангаа сугалан авч, пийшингийн яндан орох хэсгийг хуванцар саваар таглаж, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна