Х.Нямбаатар: Р.Дагва бол манай багийн төвийн тоглогч

Админ
2020/10/11

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Б.Жаргалмаа, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар дүүрэгтээ ажилласан юм. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Орон нутгийн сонгууль"-д Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байгаа Р.Дагвын талаар ийнхүү ярьжээ. Р.Дагва бол манай багийн ноён нуруу. Сагсан бөмбөгөөр ярьвал манай төвийн тоглогч. Бид ямар нэгэн асуудал бүрийг Р.Дагва даргатай зөвлөлдөж, шийдвэрлэдэг. Нийслэл хэмээх их айлыг амжилттай удирдсан, туршлагатай, ноён нуруутай, тулхтай улс төрч гэжээ. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Р.Дагва нарын хувьд Сундуйн Батболд, "60 тэрбум"-ын тодотголтой Ц.Сандуй нарын эсрэг сөрөн зогсож чадсан Сонгинохайрхан дүүргээс ажлын гараагаа хамт шахуу эхлүүлж байсан улс төрчид. "60 тэрбум"-ын эсрэг маш сайн ажилласныг нь үнэлж Х.Нямбаатарыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар. Харин Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилж байсан удаатай. Харин энэ удаагийн "Орон нутгийн сонгууль"-ар НИТХ-ын дарга Р.Дагва Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшээд байгаа юм. Улс төр судлаачдын үзэж байгаагаар хэрэв Р.Дагва орон нутгийн сонгуульд ялж чадвал "Хотын Дарга" болох магадлалтай хүний тоонд зүй ёсоор орно гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна