УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН, Х.БУЛГАНТУЯА, Б.САРАНЧИМЭГ НАР БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтыг дэмжих таван чиглэлд төр, засгийн бодлогыг тодорхойлон ажиллаж байна, архидалт авилгал ажилгүйдлээс салж хүчээ нэгтгэе” гэв.

Харин дараагаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Баянзүрх дүүргийн Шар хад болон Дарь эхэд дэд төвүүдийг бий болгохоор төлөвлөсөн ирэх онуудын улсын төсөвт суулгахаар ажиллаж байна” гэв.
Улсын эдийн засаг амаргүй байгаа ч цар тахлаас иргэдээ хамгаалах, эдийн засгийн хямралд нэрвүүлэхгүй байхад онцгой анхаарч, 0-18 насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 оныг дуустал олгохоор болсон. Засгийн газраас саяхан өргөн барьсан Монгол Улсын 2021 оны төсвийн хуульд хүүхдийн мөнгийг 2021 ондоо үргэлжлүүлэн олгохоор тусгасан.

Иргэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, архидалттай тэмцэх, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх зэрэг асуудлыг хөндөж, саналаа хэлж, асуулт асуусан юм.
Үүнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Үүнийг Засгийн газар, холбогдох яам агентлаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай ярилцаж,шийдлийг олохын төлөө ажиллана “Ирэх онуудад манай дүүрэгт бусад дүүргүүдийн адил дэд төвүүд бий болно. Бид энэ дээрх асуудлуудыг дэс дараарайтайгаар хийж гүйцэтгэнэ. Ингэхийн тулд биднийг сонгосон одоо харин бидний хөл гарыг сонгож биднийг бүрэн ажиллуулж хамтын хүчээр хүчээ нэгтгэе” хэмээн иргэдийн асуултад хариу өглөө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна