МАН:АН НИТХ-д 25:20 гэх тохироог хийсэн үү?

Админ
2020/10/12

Энэ зун УИХ-ын сонгууль болж Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүхээр удирдуулсан 76 хүнээс 62 нь ялалт байгуулж үнэмлэхүй ялалтыг авчирсан. Гэхдээ энэхүү ялалт нь жинхэнэ өрсөлдөөн дундаас биш тохиролцоон дундаас үүссэн ялалт байсан байж магадгүй.Тухайлбал Монгол Ардын Намаас нэр дэвшиж ялагдсан 14-ийн дийлэнх нь цагтаа М.Энхболд даргын гэх хүмүүс. Харин Ардчилсан Намаас нэр дэвшиж ялалт байгуулсан 11 хүний С.Одонтуяагаас бусад 10 нь бүгдээрээ Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын гэх хүмүүс. Тэгвэл бүгдээрээ түүхийн хуудсыг эргээд нэг харцгаая.   2016 он: Монгол Ардын Нам 65-уулаа үнэмлэхүй ялалт байгуулж байхад өвдөг шороодсон 11 нөхөд ихэнхи нь НАМЗХ, Зүүний хүчний төлөөлөлүүд байв. 2017 он: Ерөнхийлөгчийн Сонгуульд Монгол Ардын Намаас М.Энхболд, Ардчилсан Намаас Х.Баттулга нар өрсөлдөхөд Монгол Ардын Нам хамаг архивын бичлэгээ алдаж булайгаа чирж М.Энхболдоо 60 тэрбумын гэх тодотголоор өвдөг шороодуулж байв. 2017 он: Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан зүүний хүчний бүлэг Ж.Эрдэнэбатаар удирдуулсан Засгийн Газар өөрсдийн кабинетынхаа ар нурууруу нь КОНЦЕССчид гэж цоллон хутгалж байлаа. Үүнээс нь болж өнөөдөр Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч шоронд байна. 2017 он: Сонгуульд ялагдсан М.Энхболдод хариуцлага тооцож намын даргын тамаг тэмдгийг авав. Үүнээс болж шинэ намын дарга сонгох шаардлага гарч У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар өрсөлдөж У.Хүрэлсүх нь ялж байлаа. Анх Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл, У.Хүрэлсүх нар өрсөлдөж байсан ч 2 нь нэрээ татсанаар У.Хүрэлсүх Монгол Ардын Намын Дарга болж байв. (Монгол Ардын Намын дүрэмд: Монгол Ардын Намын Дарга Монгол Улсын Ерөнхий Сайдын алба хаших ёстой гэх заалт бий.) 2018-2019 он: Шударга ёсны тэмцэл эхэлснийг МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлав. Монгол Ардын Намыг цэвэрлэх цаг нь ирсэн гэх мессежийг бага багаар өгч байв. 2019 он: Сонгуульд ялагдсан М.Энхболдод хариуцлага тооцох нэрээр эсрэг талаас У.Хүрэлсүхээр удирдуулсан НАМЗХ, Зүүний хүчний залуус босч ирж УИХ-ын гишүүдийг лоббидов. Түүнчлэн тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг унагаахын тулд хуулийн төсөл өргөн барьж байлаа. 2020 он: Улсын Их Хурлын ээлжит сонгуулид нэр дэвшсэн 76 хүний дийлэнх нь У.Хүрэлсүх болон “Генсек” Амарбаясгалангийн хүмүүс байлаа. Харин 10-15 мандат л М.Энхболдын тал халаасалж чадсан хэдий ч дийлэнх нь нэр дэвшээд өвдөг шороодов. 2020 он: “Орон нутгийн сонгууль” бэлтгэл мандат олгох ажил эхлэв. Нийслэлийн АН-ын даргаар Б.Пүрэвдаваа сонгогдов. Пүрэвдаваа нь Ерөнхийлөгчтэй хамгийн ойр байдаг хүмүүсийн нэг. Тиймдээ ч энэ удаагийн Ардчилсан Намаас Орон нутгийн сонгуульд оролцох залуусын нэрийг Ерөнхийлөгч шийднэ гэх хардлага гарсан. Харин Монгол Ардын Намын хувьд үе үеийн орон нутгийн сонгуулийг Генсек нь удирддаг байсан заншилтай. Гэвч энэхүү заншлыг Д.Сумъяабазар эвдэж өөрийн 45 хүний нэрийг барьж Удирдах зөвлөлд оров. Хэрэв энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялагдах юм бол Нийслэлийн МАН-ыг татан буулгана гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сумъяабазарт Удирдах зөвлөлийн гишүүдийн дэргэд хэлсэн байдаг. Удирдах зөвлөлийн гишүүдийн нүүрэн дээр нь У.Хүрэлсүх Д.Сумъяабазарыг загнасан боловч яг үнэндээ энэ бол өнгөц төдий зүйл. Учир нь Нийслэлийн АН энэ удаагийн сонгуульд Б.Пүрэвдаваагаар ахлуулсан багаа сонгуульд илгээсэн бол МАН энэ удаа Д.Сумъяабазараар ахлуулсан багаа илгээв. Ард нь яг үнэндээ У.Хүрэлсүх, Х.Баттулга нар өрсөлдөж байгаа нь тодорхой энэ удаагийн Орон нутгийн сонгууль 1 ба 2-р хүний өрсөлдөөнөөр эхэлсэн. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Ерөнхийлөгч НИТХ-ээс 20 мандат, Ерөнхий сайд 25 мандат авах тохироо хийж тойргоо хуваарилсан. Ингэснээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвшихгүйгээр Д.Лүндээжанцанг дэвшүүлж магадгүй. Ирэх жил 100 жилийн ойтогоо золгох Монгол Ардын Намын хувьд МАХН-МАН болж хуваагдсанаас хойш нэг ч Ерөнхийлөгчтой болж үзээгүй бөгөөд энэхүү тохироо үнэн бол Монгол Ардын Нам ирэх 6-н жилийн турш Ерөнхийлөгчийн суудлыг зүүдлээд ч хэрэггүй биз ээ. Орон нутгийн сонгуулийг улс төр судлаачдын дийлэнх нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбож үзэж байгаа. Тиймээс ч энэ удаагийн Орон нутгийн сонгууль үе үеийн орон нутгийн сонгуулиудаас илүү массыг хамарсан, илүү өргөн хүрээнд болж байгаагаар онцлогтой.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна