УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очиртой холбоотой шүүх хурал энэ сарын 12-нд товлогдсон ч 7 хоногийн хугацаатай хойшиллоо.
Шалтгаан нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн жинхэнэ эзэн “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын Батыг шүүх хуралд эцэгийн хамт оролцохыг шаардсантай холбоотой юм. Тэд 1.2 тэрбум төгрөгний зээлийг “Сапфир стоун” компанийн нэр дээр авсан. Эрдэнэт хотод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх нэрээр уг зээлийг авахдаа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос дэмжих бичиг хийлгэсэн. Түүнээс биш эрхэм гишүүн өөрийн компани болон ашиг сонирхолын компанидаа жижиг дунд үйлдвэрлэлийн зээл аваагүй байдаг.
Тиймээс зээлийн эздийг шүүх хуралд дуудаж, заавал оролцуулахыг улсын прокурорын байгууллагад даалгасан байна. Мөн энэ зээлийг олгосон “Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сан”-ын мэргэжилтэнүүд ч шүүх хуралд оролцох ёстой.
Тиймээс шүүх хурлыг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна. “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр хүүдээ болон өөртөө өмгөөлөгч авч байгаа нэрээр шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна.

УИХ–ын гишүүн Д.Дамба-Очир ЖДҮ-ийн зээл өөртөө аваагүй болох нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа учраас ийнхүү олон хүн, компани аж ахуй нэгж хулхидаж явдаг “Монгол газар” компанийн эцэг, хүү хоёр шүүх хуралд дуудагдлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна