A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаж байна

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаж байна

Админ
2020/10/13

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаж байна Эрчим хүчний яамны сайд Н.Тавинбэх “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шинээр үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар нийт 288 ширхэг хуваарилах байгууламж, дэд станцын цахилгаан тоног төхөөрөмж, 10299.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан Өмнөговь аймгийн 14 сумын нутаг дэвсгэрийн нийт 17867 хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээн ажиллаж байна. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 11 ажил төлөвлөсөн ба биелэлт 98 хувьтай байна. Компанийн техникийн бодлогын хүрээнд 2019 оноос ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэн ажиллаж 250 дэд станц, 45 аж ахуй, 468 айл өрхөд ухаалаг тоолуурыг суурилуулжээ. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Оюутолгой ХХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 832,230 кВт/ц, хоногт дунджаар 0,8-1,4 МВт ачаалал авч байна. Сайд Н.Тавинбэх цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр илүү хариуцлагатай ажиллахыг компанийн нийт ажилчдад захив. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дээрх байгууллагуудад ажилласны дараагаар үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, боловсон хүчний нөөцийн бүтцийг оновчтой болгох, сахилга бат, дэг журмыг баримтлан ажиллах, өвлийн их ачааллыг давах бэлтгэл хангах, “Ковид-19” цар тахлын үед хорио цээрийн дэглэмийг тууштай баримталж ажиллахыг нийт ажилчдад үүрэг болголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна