МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Улсын заан Ц.Магалжав өнөөдөр АТГ болон тэргүүн комиссар З.Дашдаваа болон Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нарт допингийн асуудлаар хүсэлт хүргүүлсэн байна. АТГ-т хүсэлт хүргүүж буйн учир нь улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасан, түүнд холбогдуулж нэр бүх албан тушаалтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар жилийн өмнө тус газраас мэдээлэл хийж байсан. Тэгвэл энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар мэдээлэл авахыг хүссэн аж.
Харин БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцид хүргүүлсэн хүсэлтэд энэ оны арванхоёрдугаар сар болон ирэх оны нэг, хоёрдугаар саруудад заал, танхимын барилдаанд оролцсон бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах хэрэгтэйг дурьджээ. Улмаар холбогдох байгууллагуудад энэ саналыг оруулж, санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Хэрвээ БТСУХ-ноос энэхүү саналыг шийдвэрлэж өгвөл бүх бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ хийх нь. Одоо үндэсний бөхөөр 1200 гаруй тамирчин хичээллэж, ид барилдаж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна