“Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага хийжээ
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 08-12-ны өдрүүдэд Тэрэлж, Бумбатын аманд хийжээ.
Дадлага сургуульд тус ангийн алба хаагчдаас гадна Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулсан байна.
Иргэдээс ирж байгаа нийт дуудлагын тодорхой хувийг нийслэлийн ногоон бүсэд төөрсөн дуудлага эзэлдэг. Иймд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газар орны баримжаа олгох, аврах ажиллагааны үед ажиллах туршлага солилцох зорилгоор дадлага сургуулийг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна