ЦАЙЗ ОРЧМЫН ТАКСИНЫ ЖОЛООЧ НАР ӨӨРСДИЙН ГЭСЭН ЗОГСООЛТОЙ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн 19-р хороо буюу цайз орчмын таксины жолооч нар өөрсдийн гэсэн зогсоолтой боллоо. Уг хэсэгт нийтийн тээврийн хүрэлцээ дутмаг, иргэд автобусны буудалруу явахад хүндрэлтэйгээс гадна, такси барихад ч хүндрэлтэй байж. Харин энэхүү таксины зогсоол ажиллаж эхэлснээр Цайз орчмын иргэд таксины зогсоолруу очин такси бариж, цагаа хэмнэж удаан хүлээх шаардлаггүй болж байгаа юм.

Энэхүү таксины зогсоол барих үйл ажиллагааг Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн зардлаар хийсэн байна. Таксины жолооч нарын хувьд нэгдсэн зогсоолтой болсноор иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд амар, сэтгэгдэл өндөр байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна