Коронавирусний шинжилгээг 812 хүнд хийжээ
Улсын хэмжээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ мэдээллээ.Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний 320 тохиолдол бүртгэгдсэнээс 311 нь эдгэрчээ. Одоогоор ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас 9 хүн эмчлүүлж байна. Тэдний долоо нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна