Х.БАТТУЛГА: ИРГЭД СОНГУУЛИА ӨГЖ БАЙЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ ЯРИНА ШҮҮ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИА ӨГЖ БАЙНА.
Тэрээр саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, “Ерөнхийлөгч Үндсэн иргэний үүргээ биелүүлж орон нутгийн сонгуулиа өгж байна. Орон нутгийн сонгууль бол маш чухал сонгууль. Яагаад гэвэл тухайн орон нутагт байгаа иргэд ажилчид малчид нийгмийн харилцаанд ороход ажил төрлөө олоход дарга нараа сонгодог чухал сонгууль юм.
15цагийн байдлаар 35хувийн ирцтэй байна энэ бол чамлахаар. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой, иргэд маань бас сонгуулийн цаг дуусахаас өмнө сонгуульдаа идэвхтэй оролцож иргэний үүргээ биелүүлээрэй. Сонгуулиа өгж байж хариуцлага тооцох асуудлыг ярина шүү. НИТХ нь цөөнх буюу олон намын тогтолцоотой, авч байгаа тендерт хяналт тавьж ажилласан бол ийм маргаан гарахгүй юм. Сонгуулиар өөрчлөлт хийдэг ардчиллын алтан зарчим бий. Тиймээс өөрчлөлт хийхийн төлөө иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй" хэмээв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна