Сонгуулийн саналын ирц 39хувьтай байна

Админ
2020/10/16

Сүхбаатар дүүргийн  МУИС-ын 4-р байранд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн СБД-ийн 28-8-1 дугаар хэсгийн санал авах байрнаас сонгуулийн явцын талаар Хэсгийн хорооны ахлагч Ц.Наранбаатараас тодруулав.

Тэрбээр: “Сүхбаатар дүүргийн 28-8-1 дугаар хэсгийн хороонд Улсын бүртгэлийн газраас 2534 сонгогчийн нэрсийн жагсаалт ирсэн. Өнөөдрийн 16цагийн байдлаар 980 иргэн саналаа өгсөн. Мөн зөөврийн саналын хайрцгаар 16 хүн саналаа өгснөөр саналын ирц 39 хувьтай байна.

Насны ангиллаар авч үзэхэд 41-55 насных, 56-гаас дээш насныхан идэвхтэй оролцож байна.. Хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгууль болсон болохоор сонгогчид туршлагатай болжээ. Одоогоор санал авах байранд ямар нэг зөрчил, будлиан гараагүй, сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Нийт сонгогчид болон залуучууддаа сонгуульдаа идэхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна