Э.ОЮУНБОЛД цолоо хураалгахгүйн тулд дээд шүүхэд гомдол гаргав
Дэлхий даяар коронавирусын аюулд өртөөд байгаа энэ үед Монгол улс дотооддоо халдвар алдаагүй учраас баяр наадмаа амжилттай зохиосон. Наадам болох болгонд бөхчүүдийн дунд допинг, сэргээшийн асуудал яригддаг нь заншил болсон. Ийм асуудалд ихээр холбогддог бөх бол Э.Оюунболд. Түүний шээснээс допинг илэрсэнийг өөрөө эсэргүүцэж бүтэн нэг жилийн нүүрийг үзэж байна.
Тухайлбал анхан шатны шүүхээс Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргасан бол давж заалдах шүүхээс цол, чимгийг нь нөхөн олгох шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн. Ингээд хамаг будлиан эхлэх нь тэр.
Гэхдээ аливаа асуудал гурван шатны шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэгддэг. Тэгэхээр давж заалдах шатны эцсийн шүүх түүнийг цолтой нь үлдээх үү, "ДОПИНГ" чин бөх болгох уу гэдгийг шийднэ. Ийм тодорхой зүйлс хуулийн хүрээнд байхад мань бөх дээд шүүхэд өнгөрсөн баасан гаригт гомдол гаргаж. Уг гомдолдоо
"Миний бие өөрийн хүч хөдөлмөрөөрөө авч, Монголын иргэдийн өмнө өөрийн ур чадвараа үзүүлж энэхүү цолыг авсан". Гэтэл зарим нэг нөхдийн увиагүй үйлдэл, үзэн ядалтаас болж цолоо алдах хэмжээнд хүрч байна. Тийм учраас миний энэхүү гомдлын үнэн зөвийг эцэслэн шийдэж өгнө үү" гэж.
Түүний гомдлын дагуу дээд шүүхийн хурал хуралдана. Гэхдээ одоогоор нь тов нь тодорхойгүй байгаа юм.
Энэхүү асуудалд мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбар хийхдээ:
"Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана" гэсэн юм.

Сэтгэгдэл бичигдээгүй байна