Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос энэ сард гурван тэмцээн зохион байгуулж, чөлөөт бөх сонирхогчдын олон сар хүлээсэн олимпын өмнөх бөхчүүдийн бэлтгэлжилт, тэдний уран барилдаан, өнгө төрхийг шинжих боломж гарч байна.
Тухайлбал, маргааш Спортын төв ордонд эхлэх /2020.10.17-18/ Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн .цомын тэмцээнд 10 жинд өрсөлдөнө.
Улмаар 10 дугаар сарын 20-нд Спортын төв ордонд гавьяат тамирчин Ц.Энхжаргалын зодог тайлах ёслолд зориулсан эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн мөн болох юм.
Харин 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд Баянхонгор аймагт гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм байна.
Монголын чөлөөт бөхийн үе үеийн зүтгэлтнүүд, чөлөөт бөхийг шимтэн үзэгч, дэмжигчдийг хүрэлцэн ирж тэмцээнээ сонирхохыг МЧБХ-ноос мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна