Францын парламентын чуулганы үеэр гишүүд алагдсан багшид хүндэтгэл үзүүлсэн байна. Мороко улсад айлчилж байсан Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин энэ хэргийн дараа Парист яаралтай буцаж иржээ.
Тус улсын боловсролын сайд Жан Мишель Бланкер уг хэргийг зөвхөн хувь хүний эсрэг биш, Францын Бүгд Найрамдах Улсын эсрэг үйлдсэн халдлага гэж нэрлээд исламын терроризмийн эсрэг нэгдэхийг иргэдэд уриалсан байна. Гэмт этгээд хэн байсан талаар хууль хүчнийхэн албан ёсоор зарлаагүй байна. Зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар алуурчин нь Москвад төрсөн 18 настай чечен залуу байсан гэнэ. 1990-ээд оны үед ОХУ-д болсон Чечений дайны үеэр Франц улс олон хүнд улс төрийн орогнол олгосон байдаг. Сүүлийн үед тус улсад чечен иргэдтэй холбоотой гэмт хэрэг олноор гарах болсон юм. Газрын дундад тэнгисийн эргийн Ницца хот, баруун бүсийн Сэйн Дизиер хотуудад чеченүүдтэй холбоотой гэмт хэрэг, хүчирхийлэл сүүлийн саруудад олон удаа гарч байгаа. Франц улс нь баруун Европт хамгийн олон буюу 5 сая орчим муслим хүн амтай. Тэдний ихэнх нь хуучин колони байсан Африкийн орнуудын цагаачид байдаг. Исламын шашин нь шүтэгчийнхээ тоогоор Францад хоёрт ордог шашин юм. Эх сурвалж: BBC, Associated PressХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна