Ц.Цэрэнпунцаг: Хувийн хэвшлүүдээ дэмжихгүй яаж орлого нэмэгдэх вэ
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдлаа. /2020.08.17/ Тус хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: "Төсөвийн тодотгол хийхийг дэмжиж байна. Ийм онцгой цаг үед төсөвөө тэлэхгүй бол бид нар яах вэ. Гэхдээ төсөвөө ярихаар хасах танах юмнуудаа яриад байна. Орлогоо нэмэгдүүлэх тухай яригдаж байгаа зүйл цөөхөн байна энэ дээр анхаарах хэрэгтэй. Хасаж танаж байгаа зүйлийн шалгуур үзүүлэлтийг хармаар байна. Хувийн хэвшлүүдээ дэмжихгүй яаж орлого нэмэгдэх вэ ажлын байр бий болгож улсад татвар төлдөг хэвийн хэвшлүүдээ ерөөсөө анзаарахгүй. Сургууль цэцэрлэг барилгүй яахав Гэхдээ ажлын байр бий болгодог, татвар төлдөг хувийн хэвшлүүдээ дэмжих зүйл төсөвийн тодотголд би олж харахгүй байна. Хувийн хэвшлүүдээ хэрхэн яаж дэмжиж байгааг тодорхой сүүлд нь хэлээрэй.
Хувийн хэвшлийнхэн төрөөс мөнгө төгрөг авна гээд байгаа зүйл байхгүй. Хувийн хэвшлийнхэнг үйл ажиллагааг нь явуулахад төр хааж боодог, лизензжүүдэг, олон шатны дамжлагаар зөвшөөрөл олгодог, шат шатандаа хүнд сурталтай, бүгд авилгал авдаг төрийнхөн. Цар тахалын энэ үед хувийн хэвшлийнхэнг боож хаадаг энэ зүйлээ халах хэрэгтэй" гэв.

Сэтгэгдэл бичигдээгүй байна