ЭНЭ БОЛ ҮЙЛДВЭРИЙН БЯСЛАГ БИШ УРЛАХ БЯСЛАГ
Монголын Бяслаг Урлаачдын Анхдугаар Фестиваль Үндэсний Соёл амралтын хүрээлэнд болж байна. Бяслаг урлаачид бол шинэ үүсж байгаа салбар. Энэ зүйлийг хийж байгаа, хийх гэж байгаа болон хүмүүст бяслагийн соёлыг түгээх фестиваль юм.
Орон нутгийн бяслаг үйлдвэрлэгчдийг Улаанбаатар хотод авчирсан байгаа. Тухайлбал, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудаас хүрэлцэн ирсэн бяслагчдын бүтээгдэхүүнүүдтэй нэг дор танилцах боломж тохиосон онцгой үйл явдал билээ. Энэ бол бяслаг хийж байгаа хүмүүсийг бяслаг үйлдвэрлэгчидтэй холбож өгж байгаа гүүр.
Таны сонирхол, анхаарал, хийх худалдан авалт тань шинэхэн мэндэлж буй энэхүү салбарын бяслаг үйлдвэрлэгчдэд үнэлж баршгүй дэмжлэг хийгээд урам хайрлах болно.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн ( хүүхдийн парк) Хоолондоо рестораны зааланд 10 сарын 17,18ны амралтын өдрүүдэд 12:00-20:00 хооронд болж байгаа билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна