Коронавирусийн халдвар авсан хүний тоо 40 саяд хүрлээ

Админ
2020/10/19

Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 324 мянган шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авсан нь батлагдсан хүний тоо 40 саяд хүрлээ. Нийт есөн улсад нэг өдөрт 10 мянгаас олон тохиолдол бүртгэгдсэн ба Европ, Өмнөд Америк дахь халдварын тархалт буурахгүй байна. Иймд улс орнууд хөл хорионы арга хэмжээгээ чангатгаж эхлэв. Тухайлбал Бельги, Италид сонирхогчийн спорт, шөнийн цэнгээний газар, ресторануудыг хааж, баяр наадам, чуулгануудыг цуцалсан бол Францын есөн хотод иргэдийг шөнөөр /21:00-06:00/ гарахыг хориглож, зөрчсөн тохиолдолд 135 еврогоор торгохоор болсон юм. Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:
  1. Энэтхэг - 55,511
  2. АНУ - 44,941
  3. Франц - 29,837
  4. Их Британи - 16,982
  5. ОХУ - 15,099
  6. Итали - 11,705
  7. Бразил - 10,982
  8. Бельги - 10,964
  9. Аргентин - 10,561
Эх сурвалж: Worldometers.info


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна