Д.Будзаан: Орцонд нүцгэн уйлж байсан хүүхдийн асуудлыг шалгаж байна
"Алтай" хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй, 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байгаа тухай мэдээллийг өчигдөр /2020.10.18/ тус хорооллын орчим суугч эмэгтэй цахим хуудаснаа оруулсан. Чулуун шалан дээр хөл нүцгэн зогсох хүүхдийн зураг сэтгэл өвдмөөр бөгөөд энэ асуудлын учир шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа эсэхийг ЦЕГ-аас тодрууллаа.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан, "Энэ асуудлыг Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж байна. Шалгалт явагдаж байгаа учир одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна